ИРГЭНИЙ НИСЭХИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2026-3-19

Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2026 оны ... дугаарсарын...-ны өдөр         Улаанбаатар хот ИРГЭНИЙ НИСЭХИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл. Иргэний нисэхийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:   1/3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэг: "3.2.Монгол Улс өөрийн нутаг дэвсгэрийн агаарын орон зайд төгс1, онцгой бүрэн эрхтэй." 2/5 дугаар зүйлийн 5.1.21-5.1.24 дэх заалт: "5.1.21."зорчигч" гэж арилжааны нислэгийн хувьд тээвэрлэлтийн гэрээний дагуу агаарын хөлөгт зорчиж байгаа этгээдийг, арилжааны бус нислэгийн хувьд агаарын хөлөгт зорчиж байгаа нисгэгчээс бусад этгээдийг; 5.1.22."нисэхийн баримт бичиг" гэж аливаа этгээд, агаарын хөлөг, аэродром, нисэхийн бүтээгдэхүүн, эсхүл нислэгийн журам, нисэхийн холбоотой үйлчилгээнд энэ хууль, иргэний нисэхийн дүрмийн дагуу олгосон үнэмлэх, гэрчилгээ, зөвшөөрөл, эсхүл бусад баримт бичгийг; 5.1.23."ноцтой зөрчил" гэж осол гарах өндөр магадлалтай нөхцөл үүссэн бөгөөд хүнтэй агаарын хөлгийн хувьд, нислэг үйлдэх зорилгоор аливаа этгээд агаарын хөлөгт орсон цагаас эхлээд тухайн этгээд буух цаг хугацааны хооронд, эсхүл хүнгүй агаарын хөлгийн хувьд, нислэг үйлдэх зорилгоор агаарын хөлөг хөдлөхөд бэлэн болсон цагаас эхлээд нислэгийн төгсгөлд зогсож, үндсэн хөдөлгүүрээ унтраах хүртэлх хугацааны хооронд агаарын хөлгийн ашиглалттай холбоотой гарсан тохиолдлыг; 5.1.24."улсын нутаг дэвсгэр" гэж тухайн улсын бүрэн эрхт байдал, ивээл, хамгаалалтад байгаа, эсхүл эрхээ хэрэгжүүлж байгаа хуурай газар болон нутгийн усыг." 3/7 дугаар зүйлийн 7.1.6 дахь заалт: "7.1.6.иргэний нисэхийн ерөнхий газрын хараат бус, бие даасан байдлыг хангахуйц төсөв санхүү, хүний нөөц, цалин хөлсний хэмжээг Конвенцод нийцүүлж батлах;" 4/9 дүгээр зүйлийн 9.2.6-9.2.9 дэх заалт: "9.2.6.олон улсын гэрээ, дотоодын хууль тогтоомжид нийцүүлэн иргэний нисэхийн аюулгүй байдлын, нисэхийн аюулгүйн хамгаалалтын, болон агаарын тээврийг хялбаршуулах журмыг боловсруулж батлуулах, хэрэгжилтэд хяналт тавих; 9.2.7.иргэний нисэхийн аюулгүй байдал, аюулгүйн хамгаалалтын эрсдэлд суурилсан хяналт, зохицуулалтын тогтолцоог бүрдүүлэх, хэрэгжүүлэх; 9.2.8.хууль, дүрэм, журам, зааврыг дагаж мөрдүүлэх, хэрэгжүүлэх зорилгоор хүн, хуулийн этгээдэд хуульд заасны дагуу албадан хэрэгжүүлэх арга хэмжээ авах; 9.2.9.иргэний нисэхийн салбарт сайн дурын болон заавал авах аюулгүй байдлын мэдээлэл цуглуулах, бэлтгэх, солилцох, түгээх, түүнчлэн энэ талаар хүн, хуулийн этгээдтэй хамтран ажиллах." 5/9 дүгээр зүйлийн 9.4-9.6 дахь хэсэг: "9.4.Иргэний нисэхийн ерөнхий газар нь иргэний нисэхийн хяналт, зохицуулалт, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх хүний нөөцийг тогтвор суурьшилтай ажиллуулах, хөгжүүлэх урт хугацааны хөтөлбөртэй байна. 9.5.Иргэний нисэхийн ерөнхий газрын хяналтын байцаагч, ажилтныг тусгайлан бэлтгэх, сонгон шалгаруулах, чадавхжуулах, томилох, чөлөөлөхөд Төрийн албаны тухай хууль хамаарахгүй. 9.6.Иргэний нисэхийн ерөнхий газрын үйл ажиллагаа нь дараах эх үүсвэрээс санхүүжнэ: 9.6.1.агаарын навигацийн үйлчилгээний нийт хураамжийн 15-аас доошгүй хувийг; 9.6.2.иргэний нисэхийн хяналт, зохицуулалтын төлбөртэй үйлчилгээнээс төвлөрүүлсэн орлого; 9.6.3.улсын төсвөөс хуваарилсан хөрөнгө; 9.6.4.иргэний нисэхийн ерөнхий газрын чадамжийг бэхжүүлэх зорилгоор хэрэгжүүлэх төсөл, хөрөнгө оруулалтын санхүүжилт." 6/10 дугаар зүйлийн 10.2.2 дахь заалт: "10.2.2.энэ хуулийн 37.2-т заасан шаардлагыг хангасан иргэний нисэхийн хяналтын байцаагчийг томилох, чөлөөлөх, эрх олгох, цуцлах;" 7/10 дугаар зүйлийн 10.2.11-10.2.12 дахь заалт: "10.2.11.иргэний нисэхийн хяналт, зохицуулалтын төлбөртэй үйлчилгээний төрөл, төлбөрийн хэмжээг тогтоох; 10.2.12.иргэний нисэхийн хяналт, зохицуулалтын тогтолцоог бүрдүүлэхэд шаардлагатай санхүү, захиргааны шийдвэр гаргаж, нэгдсэн удирдлагаар хангах;" 8/12 дугаар зүйлийн 12.1.21 дэх заалт: "12.1.21.нисэхийн хангамжийн байгууллагыг гэрчилгээжүүлэх, агаарын хөлгийн түрээсийн зохицуулалт болон шалгалтын нислэгийн үйл ажиллагаа;" 9/12 дугаар зүйлийн 12.2-12.4 дэх хэсэг: "12.2.Иргэний нисэхийн дүрэмд дараах тохиолдолд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсхүл шинээр дүрэм гаргана: 12.2.1.Конвенцын хавсралтад нэмэлт, өөрчлөлт орсон тухай бүр боломжит хугацаанд; 12.2.2.агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах байгууллагаас гаргасан зөвлөмжийн дагуу нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай нь тогтоогдсон; 12.2.3.иргэний нисэхийн аюулгүй байдлын эрсдэлийг бууруулах зорилгоор нэмэлт зохицуулалт хийх зайлшгүй нөхцөл үүссэн. 12.3.Иргэний нисэхийн дүрмийг шинэчлэн батлах, эсхүл нэмэлт, өөрчлөлт оруулах тохиолдолд тухайн дүрмийн дагуу эрх, үүрэг үүссэн этгээдийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор шаардлагатай гэж үзвэл шилжилтийн үеийн зохицуулалтыг тусгаж болно. 12.4.Нислэгийн аюулгүй байдалд хамаарах онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд шуурхай дүрэм, шилжилтийн цаг үеийн асуудлыг зохицуулах зорилгоор тусгай дүрэм гаргаж болно." 10/14 дүгээр зүйлийн 14.6, 14.7 дахь хэсэг: "14.6.Нислэгт тэнцэх чадварын стандарт гэрчилгээтэйгээр ашиглах агаарын хөлгийг Монгол Улсад бүртгэхээс өмнө Дарга тухайн агаарын хөлгийн маягийг хүлээн зөвшөөрсөн байна. 14.7.Иргэний агаарын хөлгийг ашиглалтаас хассан, эсхүл гадаад улсад бүртгүүлэх тохиолдолд Монгол Улсын бүртгэлээс хасна." 11/151дүгээр зүйл: "151 дүгээр зүйл.Хүрээлэн буй орчны хамгаалалт 151.1.Энэ хуулийн 15.1, 15.2-т заасны дагуу Монгол Улсад маяг нь хүлээн зөвшөөрөгдөх агаарын хөлөг нь Конвенцын 16 дугаар хавсралтад заасан хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөллийн стандартыг хангасан байна. 151.2.Энэ хуулийн 151.1-т заасныг хангасан агаарын хөлгийн хөдөлгүүрийн дуу чимээний гэрчилгээг Дарга олгоно." 12/18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсэг: "18.4.Гадаадын агаарын тээвэрлэгч нь Монгол Улсын нутаг дэвсгэрт орон нутгийн тогтмол нислэгийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно." 13/191 дүгээр зүйл: "191 дүгээр.Аюултай бараа тээвэрлэх "191.1.Бусдын эрүүл мэнд, аюулгүй байдал, эд хөрөнгө, эсхүл хүрээлэн буй орчинд эрсдэл учруулж болзошгүй аюултай барааг агаарын хөлгөөр тээвэрлэх, тээвэрлэлтэд бэлтгэж хүлээлгэн өгөх үйл ажиллагааг Иргэний нисэхийн дүрмийн дагуу зөвшөөрөгдсөн этгээдээр гүйцэтгүүлнэ. 191.2.Иргэний нисэхийн дүрэмд зааснаас бусад тохиолдолд аливаа этгээд агаараар тээвэрлэхийг хориглосон аюултай барааг тээвэрлэхийг санал болгох, эсхүл тээвэрлэлтэд хүлээн авахыг хориглоно." 14/21 дүгээр зүйлийн 21.6, 21.7 дахь хэсэг: "21.6.Гадаад улсын агаарын зайд нислэг үйлдэж байгаа агаарын хөлөг албадан саатуулагдах нөхцөл байдалд орсон тохиолдолд агаарын хөлгийн дарга тухайн улсын эрх бүхий байгууллагаас холбоогоор болон саатуулагч агаарын хөлгөөс анхааруулга, эсхүл бусад дохиогоор өгсөн шаардлагыг дагаж мөрдөх үүрэгтэй. 21.7.Агаарын хөлгийн дарга нислэгийн бүртгэлийн дэвтрийг бүрэн хөтлөсөн байна." 15/211 дүгээр зүйл: "211 дүгээр зүйл.Агаарын хөлөгт авч явах баримт бичиг 211.1.Аливаа этгээд нь дараах хүчинтэй баримт бичгийг агаарын хөлөгт байршуулан авч яваагүй бол нислэг үйлдэхийг хориглоно: 211.1.1.агаарын хөлгийн улсын бүртгэлийн гэрчилгээ; 211.1.2.нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ, эсхүл тусгай нислэгийн зөвшөөрөл; 211.1.3.хэрэв радио төхөөрөмжөөр тоноглогдсон бол агаарын хөлгийн радио холбооны гэрчилгээ; 211.1.4.багийн гишүүн бүрийн холбогдох хүчинтэй үнэмлэх; 211.1.5.нислэгийн бүртгэлийн дэвтэр, эсхүл түүнтэй дүйцэхүйц баримт; 211.1.6.хэрэв зорчигч тээвэрлэж яваа бол тэдний нэрийн жагсаалт, суусан болон очих газар; 211.1.7.хэрэв ачаа тээвэрлэж яваа бол тусгай ачааллын мэдээлэл агуулсан ачааны манифест; 211.1.8.иргэний нисэхийн дүрмээр шаардсан бусад баримт бичиг. 16/24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэг: "24.3.Үндэсний аюулгүй байдалд онц ноцтой хохирол учруулах эрсдэл үүссэн бөгөөд тухайн нөхцөлийг өөр аргаар зайлуулах боломжгүйгээс бусад тохиолдолд зөрчил гаргасан иргэний агаарын хөлгийн эсрэг зэвсэг хэрэглэхийг хориглоно." 17/25 дугаар зүйлийн 25.4-25.5 дахь хэсэг: "25.4.Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга нь аюул тулгарсан агаарын хөлгийн мэдээллийг зохих байгууллагад нэн даруй мэдэгдэх, нисэх баг, зорчигчдын амь насыг аврах, тэдэнд эмнэлгийн болон бусад зайлшгүй тусламж үзүүлэх, агаарын хөлөг, түүний баримт бичгийг хамгаалалтад авах үүрэгтэй. 25.5.Эрэн хайх, авран туслах нислэгийг улсын нисэхийн байгууллагатай хамтран гүйцэтгэж болно

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН ТОГТОЛЦОО, ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
2026-3-19

Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2025 оны .. дугаар сарын ...-ны өдөр              Улаанбаатар хот ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН ТОГТОЛЦОО, ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ 1 дүгээр зүйл.Хуулийн зорилт 1.1.Энэ хуулийн зорилт нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтолцоо, үйл ажиллагаа, зохион байгуулалт, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн эрх зүйн байдлыг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино. 2 дугаар зүйл.Хууль тогтоомж 2.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтолцоо, шийдвэр гүйцэтгэгчийн эрх зүйн байдлын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Цэргийн албаны тухай хууль, энэ хууль, эдгээр хуультай нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоос бүрдэнэ. 2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө. 3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ 3.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтолцоо, үйл ажиллагаа, зохион байгуулалтад энэ хууль үйлчилнэ. ХОЁРДУГААР БҮЛЭГ ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН ТОГТОЛЦОО 4 дүгээр зүйл.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага 4.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааг Иргэний болон захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Эрүүгийн болон зөрчлийн хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх тусгайлсан чиг үүрэг бүхий төрийн цэргийн байгууллага мөн. 5 дугаар зүйл.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын туг, бэлгэ тэмдэг 5.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага туг, бэлгэ тэмдэгтэй байна. 5.2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын туг, бэлгэ тэмдэгний загвар, хэрэглэх журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. 5.3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын туг, далбаа, бэлгэ тэмдгийг бусад хүн, хуулийн этгээд хэрэглэх, ашиглахыг хориглоно. 6 дугаар зүйл.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн тангараг 6.1.Монгол Улсын иргэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад орохдоо "Монгол Улсын иргэн би шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад алба хаахдаа хуулийг дээдлэн биелүүлж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн, төрийн өмнө хуулиар хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлж, амь биеэ үл хайрлан ажиллахаа батлан тангараглая

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ
2026-3-19

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2026 оны ... дугаар сарын ...-ны өдөр                     Улаанбаатар хот ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд доор дурдсан агуулга бүхий хэсэг, заалт нэмсүгэй: 1/20 дугаар зүйлийн 20.1.4 дэх заалт: "20.1.4.энэ хуулийн 751-д заасан үндэслэл тогтоогдсон бол." 2/751 дүгээр зүйлийн 751.1.5 дахь заалт: "751.1.5.үндсэн үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулах." 3/751 дүгээр зүйлийн 751.6 дахь хэсэг: "7516.Нэхэмжлэлийн шаардлагаа энэ хуулийн 751.1-д заасан гэрээний үндэслэлээр тодорхойлсныг гэрээнээс татгалзсан, эсхүл хэлцэл хүчин төгөлдөр бус гэх үндэслэлээр эсэргүүцэн маргасан нь тус хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэхэд саад болохгүй." 4/754 дүгээр зүйлийн 754.5 дахь хэсэг: "754.5.Энэ хуулийн 754.4-т заасан шүүхийн цахим хуудасны мэдээллийг хүний нэр төр, алдар хүндийг гутаах, дормжлох, гүтгэх болон хувь хүний эрхэмсэг оршихуйд сөрөг нөлөөлөхүйц байдлаар ашиглах, ийм зорилгоор хуваалцах, нийтэд мэдээлэхийг хориглоно." 5/754 дүгээр зүйлийн 754.6 дахь хэсэг: "754.6.Финтек зээлийн бүтээгдэхүүний талаарх нэхэмжлэлийн хувьд энэ хуулийн 754.2, 754.3-т заасны дагуу цахим шуудангийн хаягаар мэдэгдэх хуудсыг илгээснээс хойш 7 хоног өнгөрсөнболовч шүүхэд ирээгүй бол шүүхийн албан ёсны цахим хуудсаар нэхэмжлэгч, хариуцагчийн нэр, овог, нэхэмжлэлийн шаардлага болон хувийн ба үндэсний цахим шуудангийн хаягаар нь мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн тухай дурдан, шүүхэд хүрэлцэн ирж эрхээ хамгаалахаар ажиллагаанд оролцохыг зарлан мэдэгдэнэ


Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.